Ж.Эрдэнэбат гишүүн нутгийнхаа ногоочдоо баярлуулав

 Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Эрх чөлөөний талбайд Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараагийн ногоочдын үзэсгэлэн худалдааг 20-иод хоног зохион байгууллаа. Талбай дээр барьсан цагаан өнгийн асар, ширээ сэлтийг эрхэм гишүүн хувиасаа төлбөрийг нь төлөн түрээслэн суулгажээ. Худалдааны дундуур Ж.Эрдэнэбат гишүүн маань ногоочиддоо “халамж” тавин байн байн очиж байсан ба өөрөө нилээдгүй их мөнгөний худалдан авалт хийж ногоочдоо баярлуулжээ. Үзэсгэлэн худалдааны сүүлийн өдөр эрхэм гишүүн найз нөхөд гээд ойр дотны хүмүүсээ дагуулан Эрх чөлөөний талбай дээр очсон ба “манайханд орлого оруул” хэмээн үүрэгджээ. “Яаж энэ хэдийгээ ногоотой нь буцаахав дээ, орлого оруулнаа” гэж байгаа нутгийн гишүүнийхээ үгийг сонсоод зарим уяхан нэг нь нулимс унагажээ. Дараа нь тэрбээр ногоочидоо Төрийн ордонтой танилцуулж, мөн Сэлэнгээс сонгогдсон эрхэм гишүүн Н.Оюундарь өөрийн эзэмшлийн зоогийн газар үдийн зоог барьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ