Элтон Джон “Майкл Джексоныг тэр жинхэнэ сэтгэцийн өвчтэй байсан” гэжээ

    Домогт хөгжимчин сэр Элтон Джон  дуртгалаа хэвлүүлж,  үүндээ  зөвхөн өөрийн залуу насны тухай бичсэн төдийгүй, мэргэжил нэгтнүүдтэйгээ хэрхэн харьцаж байсан тухайгаа өгүүлсэн байна.  Тэдний тоонд поп хөгжмийн хаан Майкл Джексон ч орсон байна гэж Sputnik.ru  сайтад бичжээ. 

    Жоны бичсэнээр, тэрээр  дуучинтай ойр дотно харилцаатай байжээ.  Тэд Майклыг 13-14 настай байхад танилцсан байна. Тийнхүү тэд олон жил үерхэхдээ  дотно, найрсаг харилцаатай болжээ. Гэвч Жексон буурь сууж, томоожих тусам, бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн байна.

    Нас явах тусам Жексон хүмүүсээс дөлж, нийгмээс холхон байхыг боддог болжээ. Хүүхэд байхдаа тэр Жоны таньдаг хамгийн аятайхан хүүхдүүдийн нэг байсан ч,  Майкл насанд хүрсэн хойноо эвгүй хүн болсон байна. 

    Нэг  арга хэмжээний үеэр дуучин хачирхалтай байдал гаргасныг анзаарснаа төгөлдөр хуурч бас өгүүлжээ. Нэг удаа Жон гэртээ үдэшлэг зохион байгуулж, үүндээ  Жексоныг ч урьсан байна. Томчуудын арга хэмжээ нэрт дуучинд таалагдаагүй учир, тэр тэднээс холдож, үйлчлэгч эмэгтэйн хүүхэдтэй тогложээ. 

    “Түүний толгойд  юу болсныг бурхан л мэдэх байх,  тэрээр ямар ямар эм уусныг бас бурхан л мэдэх хэрэг. Гэвч сүүлийн жилүүдэд  би түүнтэй уулзахдаа, хөөрхий тэр  өөрийн ухаангүй болсныг   ойлгосон юм.  Тэр жинхэнэ сэтгэцийн өвчтэй болчихсон учир, түүнтэй хамт байх хэцүү  болсон юм” гэж  хөгжмийн зохиолч өөрийн санаа бодлоос хуваалцжээ. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ