С.Сталлонегийн ээж гоо сайхны мэс заслын донтой

    Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонегийн ээж,сар гаруйхны дараа нас сүүдэр 98 хүрэх нийгмийн зүтгэлтэн,зурхайч,жүжиг-чин Жаклин Фрэнсис(Жеки) Сталлоне гоо сайхны мэс засалд гаршсан Америкийн дээдсийн хүрээнийхнийг ёстой л гайхашруулдаг гэнэ.Учир нь 100 дөхөж яваа энэ хатагтай гоо сайхны хагалгааны жинхэнэ донтон аж.Тэрээр олон жилийн хугацаанд нүүрээ силикон баг болгож,коллаген олонтаа шахуулснаар ам нь памбайжээ.Ээжийнхээ  юу хийхийг хэзээ ч зааварладаггүй том хүү Сильвестр нь TMZ сайтад өгсөн ярилцлагадаа "Ээж маань гоо сайхны мэс засалд орж,өөрийнхөөрөө л амьдарч байна.Энэ байдлыг өөрөөс нь өөр хэн ч өөрчлөхгүй" гэсэн байна.Хэдийгээр 98 настай ч залуу охид бүсгүйчүүл шиг хувцасладаг хатагтай Жеки Сталлоне залуудаа бүжигчин,мэргэжлийн бөх буюу нохой зодооны тамирчин явжээ.Одоо ч спортоор хичээллэдэг тэр, гурвантаа амьдрал зохиосон бөгөөд анхны нөхөр Фрэнк Сталлонегээс     Сильвестр,Фрэнк гэдэг хоёр хүүтэй,хоёр дахь нөхөр Энтони Филитигээс Тони Д'Альто хэмээх нэг охинтой.Түүнчлэн гурав дахь амьдралаа 77 насандаа Стивен Маркус Левинтэй зохиосон юм.Ууган хүү нь Холливудын алдарт жүжигчин бол бага хүү нь хөгжимчин,дуучин,ганц охин нь жүжигчин билээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ