"Buro"-г тодорхойлогч Ѳ.Содгэрэл Монголын загварын холбоог тэргүүлнэ

    Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны ерөнхийлөгчөөр олон улсын загварын салбартай холбоотой ажилладаг,  "Buro" олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ѳ.Содгэрэлийг томилжээ. 

    Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоо Монголын загварын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилтын төлөө хамтдаа ажиллах зорилготой, 2017 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

    Тус холбооны ерөнхийлөгчийг хоёр жил тутамд нэг удаа шинээр сонгодог аж. 

    Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоонд "93 KidUlt", "Anara's Make Up", "Futuristic Type", "Gold Hair Salon", "Michel & Amazonka", "Monalun Couture", "Muse Art House", "Ovdog", "Queen Fashion House", "Scuti Make Up", "Soyo", "Zoson" зэрэг брэнд, байгууллагууд гишүүнээр байдаг байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ