Хамгийн хүнд жинтэй эмэгтэй 544кг байжээ
Гиннесийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй бол Кэрол Энн Ягер хэмээх америк бүсгүй аж.АНУ-ын Мичиган мужийн Флинт хотод 1960 оны 1-р сарын 26-нд төрсөн тэрээр 1994 оны 7-р сарын 18-нд хорвоог орхисон юм.Түүний жин 544 кг байв.Удаад нь бүртгэгдсэн эмэгтэй бол Египетийн Александрия хотод 1980 оны 9-р сарын 9-нд мэндэлсэн Эман Ахмед Абд эл-Ати бөгөөд 504 кг энэ бүсгүй 2017 оны 9-р сарын 27-нд Эмиратын Абу-Даби хотын Burjeel цэргийн эмнэлгийн газар өглөөний 4 цаг 35 минутад амьсгал хураажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ