Жүжигчин Э.Кларк, Фото модель Д.Гелдоф хоёрын ижилсэл

    Британий жүжигчин Эмилия Кларк,фото модель,дуучин Пикси Гелдоф нар Valentino-гийн хагас тунгалаг орог цэнхэр даашинзаар гоёсон нь тун аятайхан харагдаж байна.33 настай Э.Кларк "Хаан ширээний тоглоом" цувралын нээлтэнд тийн гоёсон бол 29 настай фото модель,дуучин П.Гелдоф саяхан болсон "Business Of Fashion"-ы үдэшлэгт очихдоо уг даашинзаар гангарсан байв.Дашрамд дурдахад "Time" сэтгүүлийн газраас 2019 оны "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр Э.Кларкыг нэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ