Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэ студи нээнэ

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд шинэ дуу хөгжмийн студи байгуулсан байна. Шинэ студиэ “440Hz records” гэж нэрлэж нээлтээ хийхээр бэлтгэж эхэлжээ.

"Хөгжмийн ля нот хамгийн цэвэр тунгалаг, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг учраас хамгийн сонсголонт сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх зорилгоор  “440Hz records” гэж  нэрлэсэн" гэж тэрбээр тайлбарлажээ. Дуучин Д.Болд 13 жилийн өмнө өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж байсан. Энэ хугацаанд залуу дуучин Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид 4” хамтлаг, "Шоо" хамтлагийн  уран бүтээлчдийн авьяасыг нээж  олны танил болгосон байна. Харин энэ шинэ студиэрээ “Voice of Mongolia” шоунд оролцогчдын дуунуудыг олны хүртээл болгоход бэлэн болгох юм. Мөн өөрийн  “Зүүдний хаалган дээр” нэртэй шинэ дуугаа студиэрээ цацах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ