Хатагтай В.Векхэм гоо сайхны хагалгаа хэзээ ч хийлгэж байгаагүйгээ тунхаглав
Экс "Спайс Гёрлс" хатагтай Виктория Бекхэм гоо сайхны мэс засалд огт орж байгаагүйгээ мэдэгдлээ.Сонирхолтой нь хэдэн жилийн өмнө хөх томруулсан үнэнээ хэлж байсан 45 настай загвар зохион бүтээгч бүсгүй гоо сайхны хагалгаа хийлгэсэн тухай асуултад "Гоо сайхны ийм мэс засал миний сонирхлыг татаж байгаагүй.Гэвч "Хэзээ ч" гэж огт битгий хэл"гэж хариулжээ.
Мөн түүний нөхөр нэрт хөлбөмбөгч асан Д.Бекхэм гоо үзэсгэлэнд нь үргэлж сэтгэл хангалуун байдаг гэнэ.Английн шигшээ багийн экс ахлагч "Гоолиг хөгширч байгаа маань таалагддаг.Би нүүрэндээ юм уу биеийнхээ аль нэг газар хэзээ ч тариулахгүй" гэж ярьжээ.
Харин алдарт хосын найман настай охин Харпер гоо сайхны мэс засалд нэлээн дур сонирхолтой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ