Их Британид таксины жолооч жирэмсэн эмэгтэйг секс боолчлолоос аварчээ
Их Британид таксины жолооч Тахир Мехмуд жирэмсэн эмэгтэйг секс боолчлолоос аварсан тухай “Daily Mail” сонинд бичжээ. Түүнийг 26 настай Роберт Энеску гэгч дуудаж жирэмсэн эмэгтэйг нэгэн хаягаар хүргэж өгөхийг хүссэн аж. Тахир Мехмуд машинд суугаад уйлж эхэлсэн эмэгтэйгээс юу болсныг асуужээ. Эмэгтэй Румынээс дөрвөн хоногийн өмнө иллэгийн ажилд орохоор ирсэн ч Роберт Энеску түүнийг хууран биеийг нь үнэлж эхэлсэн гэжээ. Тахир Мехмуд эмэгтэйг нэн даруй цагдаагийн газар хүргэсэн байна. Цагдаа нар иргэний үүргээ гүйцэтгэсэн түүнд талархал илэрхийлжээ. Дараагийн өдөр Роберт Энескуг саатуулсан ч тэрээр секс боолчлолд хамаагүй гэж мэдэгдэн барьцааны мөнгө төлж гараад зугтжээ. Түүнд есөн жил хорих ял оноон эрэн сурвалжилж эхэлсэн аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ