Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын тоглолт Говь-Алтайд үргэлжилнэ
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлсэн.
Үзэгчдэд багагүй хүлээлт үүсгээд байсан авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт өнөөдөр /2019.09.27/ Говь-Алтай аймгийн "Алтай" чуулга болно. Говь-Алтай аймаг дуучин Ж.Алтанцэцэгийн төрсөн нутаг гэдгээрээ онцлогтой.
Монгол орноо тойрон 21 аймагт аялан тоглох хамтарсан тоглолт ирэх өдрүүдэд дараах аймагт үргэлжилнэ.
Есдүгээр сарын 28-нд Баянхонгор аймгийн Хөгжимт драмынтеатр,
Есдүгээр сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр,
Аравдугаар сарын 2-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ