Facebook "like"-гүй боллоо
Facebook цахим сүлжээ хэргэлэгчдийн нийтэлсэн мэдээлэл, зурганд өгөх like-ыг нуух туршилтаа Австрали улсад өнөөдөр хэрэгжүүлэх гэж байна.
Facebook-ын дүү Instagram уг туршилтыг зуны долдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа юм. Instagram хуудас Австрали, Шинэ Зеланд, Бразил, Канад, Япон, Итали, Ирланд зэрэг долоон улсад туршилт явуулжээ. Өнөөдрөөс эхлэн Австрали улсад амьдардаг Facebook хэрэглэгчид түр хугацаанд өөрийн оруулсан постондоо хэдэн like, сэтгэл хөдлөл авснаа мэдэх боломжгүй болно.
Уг туршилт нь хэрэглэгчдэд учруулж буй сошиал дарамтыг бууруулах зорилготой ажээ. Цахим сүлжээний хэрэглэгчид зураг, постондоо хэр зэрэг хандалт авах нь чухал байдаг. Хэрэв тэдгээрийг харагддаггүй болгочихвол like, share-ийн хойноос хөөцөлдөлгүй, оруулж буй контентынхоо чанарт анхаардаг болно гэж компанийн төлөөлөгч Миа Гарлик мэдэгджээ.
Гарликийн үргэлжлүүлэн ярьснаар Facebook компани туршилт явуулахдаа сэтгэцийн эрүүл мэндийн ажилтнуудаас зөвлөгөө авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ