Үсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд

Эмэгтэй хүний хувьд үс хамгийн чухал байдаг. Харин үсээ хусчихвал ямар харагдах бол? Үсээ хусуулсан ч илүү өөртөө итгэлтэй, хүчирхэг харагдаж чаддаг олны танил бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдэнд аль үс нь илүү зохиж байна?

Кристен Стюарт

Стюарт 2020 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй “Усан доор” кинонд дүр бүтээж байгаа билээ. Тэрээр Нора хэмээх инженерийн дүрийг бүтээж, дүрийн онцлогоос болж, үсээ хуссан байна.

Деми Мур

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй нь 1997 онд Жордан Нейиллийн дүрийг бүтээхдээ үсээ хусуулж, дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

Амбер Рөүз

Түүнийг найзууд нь үсээ хусуулчихвал үнэхээр тэнэг харагдана гэж байсан ч, тэрээр тэдний бурууг батлах гэж үсээ хусуулсан байна. Мэдээж энэ стил нь түүнд үнэхээр сайхан зохиж байсан гэдэгтэй та ч бас санал нийлнэ биз дээ.

Жесси Жей

Дуучин бүсгүй нь 2015 онд буяны ажил эхлүүлж, үсээ хусуулан хүмүүсийг уриалж, 500 мянган доллар цуглуулж чадсан билээ.

Шарлиз Терон

Тэрээр 2015 онд Mad Max: Fury Road кинонд Imperator Furiosa-ийн дүрд тоглохын тулд үсээ хусуулсан билээ.

Жада Пинкетт Смит

Тэрээр үснийхээ стиллийг үргэлж өөрчилдөг. Үсээ хусах нь түүний хувьд тийм ч сүртэй өөрчлөлт биш билээ.

Натали Портман

Үсээ хусуулсан ч улам бүр гэрэлтэж, үзэсгэлэн гоо нь дэлгэрдэг эмэгтэй гэж байх юм.

Кэйт Бланшетт

Жүжигчин бүсгүй нь 2002 онд “Тэнгэр” кинонд Филиппагийн дүрд тоглохын тулд үсээ хусуулсан байдаг.

Кара Делевингне

Тэрээр хорт хавдартай охины дүрийг бүтээхийн тулд үсээ хусуулсан. Гэсэн ч тэрээр улам бүр үзэсгэлэнтэй харагдахгүй байна гэж үү?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ