Дуучин Анугийн хуримын сюрприз

"Гала" хамтлагийн дуучин Ану энэ сарын 9-ний билэгт сайн өдөр гар голомтоо бадраан, хуримаа хийсэн билээ. Таван охиноо хуримын гэрч болгож, цагаан өнгийн сүйх тэргээр төв талбайд зочилсон хосууд хуримын зураг авалтаа Филиппин улсад хийлгэжээ. 

Түүний нөхрийг Б.Түвшинбаяр гэдэг. Ахлах сургуулийн сурагч байхдаа Ануг эхнэрээ болгоно гэж мөрөөддөг байсан түүнтэй гэрлэсэн талаараа Ану "Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт маань" хэмээн тодорхойлсон байдаг.

Анх танилцсанаасаа хойш есөн жилийн дараа гэрлэсэн хосууд Филиппин улсад хуриманд зориулсан зураг авалтаа хийлгэж, энэхүү бичлэгээ хуримын дараа олон нийтэд цацлаа. 

 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ