Дэвид Бекхэм хүүхдүүдийнхээ хамт эхнэрийнхээ “Victoria Beckham” моодны үзүүлбэрт иржээ
Английн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байсан Дэвид Бекхэм Лондоны моодны долоо хоногийн хүрээнд болсон загвар зохион бүтээгч эхнэрийнхээ “Victoria Beckham” моодны үзүүлбэрт хүүхдүүдийнхээ хамт иржээ.
Түүнтэй хамт алдарт хосын 20 настай Бруклин, 17 настай Ромео, 14 настай Круз, найман настай Харпер нар хүрэлцэн ирж хамгийн хүндтэй суудалд суун үзүүлбэрийг үзэж сонирхсон аж.
Викториа Бекхэм шинэ загварын хувцасны цуглуулганыхаа талаар хэлэхдээ, “Хувцас биед эвтэйхэн байх нь юу юунаас чухал. Үүний сацуу өөртөө итгэлтэй байхад туслах шаардлагатай. Энэ хоёр зарчмыг баримтлан би шинэ цуглуулгаа бүтээсэн” гэжээ.
Түүний “Victoria Beckham” брэндийн хувцсаар Их Британийн гүнж Меган Маркл гээд олон алдартай бүсгүйчүүд гангардаг билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ