Залуусын хайртай репперүүд авто осолд өртжээ

    Энэ зун ч хөдөө явсан хүн эргэж ирдэггүй муухай өдрүүд болж өнгөрлөө. Саяхан Монголчуудын хайртай уран бүтээлч, гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай харамсалтайгаар авто осолд орж нас барсан. Тэгвэл реппер   Г.Мягмардорж буюу  Maberrant, Бүтэнбаяр Boomt, У.Мөнхбагана Roockie нар Баянхонгор аймагруу явах замд, нүхэнд машиных нь дугуй тээглэж, шарваад замын хажуу руу шидэгдэж, өнхөрсөн ноцтой осол гарчээ. Азаар тэд суудлын бүсээ зүүж явсан болохоор эсэн мэнд үлдсэн байна. Энэ талаар  Boomt өөрийн фэйсбүүк хуудсандаа "ЗАМАА ЗАСААЧЭЭ !!! Арвайхээр өнгөрөөд Баянхонгор луу явах замд замын эвдрэлээс болоод тойрч гарах гэж байгаад, дугуй нь нүхэнд тээглээд, шарваж, замын хажуу руу шидэгдээд 4 хөмрөөд, дугуй нь дээшээ хараад тогтлоо.

    Хэдийг хүртэл  хөдөө гадаа, ажил, зугаалгаар явахдаа амь насаарааа дэнчин тавьж явах юм бэ?Хүний амь нас, эд хөрөнгийг хэдий болтол үл тоож ийм лалрын замаар явах юм бэ? Суудлын бүсээ зүүсэн тулдаа амьд үлдлээ" хэмээжээ.

Temuulen Boomt Butenbayar-н зураг.

Temuulen Boomt Butenbayar-н зураг.Temuulen Boomt Butenbayar-н зураг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ