Моника Беллуччи, Венсан Кассел нар Венецийн кино наадамд хамтдаа иржээ


Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 17 жилийн турш хамт амьдарч хоёр охинтой болсон, цагтаа кино ертөнцийн хамгийн сайхан хос гэгдэж байсан Моника Беллуччи, Венсан Кассел нар Венецийн 76 дахь олон улсын кино наадамд хамтдаа иржээ.

Зургаан жилийн өмнө салсан алдарт хос 2002 онд хамтдаа тоглосон Францын найруулагч Гаспар Ноэгийн “Эргэлт буцалтгүй” (“Irréversible”) шинэчилсэн хувилбарын нээлтэд оролцсон аж. 

Олны өмнө хамт гаралгүй удсан жүжигчид хэдий салсан ч найз нөхдийн харилцаагаа хадгалан үлдэж чадсан гэнэ. Венсан Кассел Тина Кунаки гэх бүсгүйтэй гэрлэсэн ба шинэхэн хос хэдэн сарын өмнө Амазони охинтой болжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ