Дуучин Ану хуримаа хийхээр болжээ
Охид бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хэдийн хүлээсэн дуучин Ч.Уранхолбоо буюу Ану хурима хийх болсон тухайгаа өөрийн инстаграмм хуудсандаа бичжээ. Тэрбээр нөхөртэйгөө найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн нь энэ юм. Хосууд гадаадад хуримын зураг авалтаа хийлгэж яваа юм байна. Хуримын бөгжөө захиалж, даашинз, урилга гээдп бүх зүйл бэлэн болсон ба одоо зөвхөн өдрөө л хүлээж буй гэнэ. Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ. Анугийн хувьд өөрийн цахим хуудсаа хөтлөх, давхар блог хийх гээд цахим орчинд нэлээд идэвхитэй завгүй нэгэн бол түүний нөхөр үг дуу цөөтэй, даруу төлөв нэгэн гэдэг нь фэйсбүүк, инстаграм зэргийг ашигладаггүйгээс нь харагдана. Тэрбээр арван жилийн хүүхэд байхаасаа "Гала" хамтлагийн Ануг битүүхэн шохоорхож, түүнтэй заавал гэрлэнэ хэмээн ангийхандаа ярьж явдаг хүү байжээ. Тэр ч байтугай түүний зураг, CD зэргийг хадгалж явдаг байсан тухай Ану нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ