Байгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"
Хэцүү хад: Увс аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ.
Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө.
Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог.
Хадан цохионууд дээр шувуу үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг сонирхон харахыг хүсэж буй хүмүүст сайхан боломж болдог ажээ.
Шувуудаас тун ховор хар галуу, цахлай байдаг бөгөөд Хяргас нуур нь алтайн сугас, монгол хадран, осмон, шар загасаар баялаг ажээ.
Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.
Хэцүү хад нь цайвар өнгөтэй бөгөөд нуурын шорвог усны нөлөөгөөр одоогийн төрхөө олсон гэж үздэг ажээ.
Гэрэл зурагчин Б.Баярын Увс аймгийн Хяргас нуурын Хэцүү хадаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ