Трансжендр Б.Солонго: Сэтгэл хөдлөхдөө Гамбуушийг дуурайгаад би энийгээ тайруулчихсан гээд ярьчихсан байна лээ.
Трансжендр, мисс Солонго саяхан "Баллуур" нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө амьдралд гаргаж байсан алдаануудаас ярьж, түүнийг биеэ үнэлсэн гэх цуурхалд хариулт өгсөн билээ. Тэрбээр ярихдаа
"Миний эрэгтэй нэрийг Билгүүн гэдэг байсан. Одоо ч тэр фэйсбүүк хаяг минь байгаа. Хэрвээ миний зүрх сэтгэл намайг эмэгтэй бол гэж шаардаагүй бол би хүйсээ солиулахгүй л байсан. Заримдаа гэртээ орж ирээд өсгийтэй гутлаа шидээд би яах гэж юуны төлөө ингэж хүмүүсийн хэл амны бай болох ёстой гэж гээд толнийхоо өмнө суугаад уйлж байсан үе ч байгаа. Гэхдээ би энгийн хүмүүсээс илүү хүчтэй, тэдний бий болгож чадаагүйг бий болгож, тэдний хийж зүрхлэхгүй өвдөлтийг мэдэрч, давж гарч чадсан. Би Монголын урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж бүр заримаас нь сайхан харагдаж чадаж байсан. Энэ бол миний хөдөлмөр тэсвэр тэвчээрийн үр дүн. Надтай адилхан хирнээ намайг доромжилж байсан Гамбуушд уурлаад явж байхад миний цүнхийг булаах гэж оролдсон залуу руу тэр Ганбууштайгаа зайл гэж орилж байсан. Тухайн үедээ бас л хүмүүсээр хараалгасан энэ бол миний санамсаргүй гаргасан жижиг алдаа. Хүмүүс надад уурлахдаа чи хүүхэд гаргаж чадахгүй байж дуугүй бай, би төрчихсөн эмэгтэй хүн гээд л дайрдаг. Гэхдээ үнэхээр эх хүн юм бол хамгийн нандин тэр зүйлээ хэрүүл дээр урдаа бариад байдгийг ойлгодоггүй юм. Намайг үзэн ядаж байгаа хүмүүсийг ажиглаад хархад өөрсдөө тийм нэг тогтворгүй амьдралтай, байр суурьгүй хүмүүс л байдаг. Харин дэмждэг хүмүүс түүнээс ч олон. Тэд ихэнхдээ л амьдрал нь тайван, амгалан, төлөв төвшин хүмүүс байдаг шүү. Намайг биеэ үнэлсэн гэж яриад байгаа. Би Хонкогд амарч явсан юм лдаа. Тэгээд тэндхийн нэг баранд ороод өнөөдөр нэг сайхан шоуднаа гэж бодоод явж байтал Оросын зураглаач нар гэсэн байхаа баримтат кино хийж байгаа юмаа. Энд хүйсээ солиулсан хүмүүсийг ер нь хүлээн зөвшөөрдөггүй газар та яаж ийм гоё өөрийнхөөрөө чөлөөтэй явж чадаж байна гээд л яриа өрнүүлээд эхэлсэн. Би сэтгэл хөдлөхдөө Гамбуушийг дуурайгаад би энийгээ тайруулчихсан гээд л ярьчихсан байна лээ. Тэгээд нэг их юм бодохгүй орхичихсон байсан юм. Гэтэл тэс өөр дүрсүүдийг минийхтэй эвлүүлээд тавьчихсан байсан. Гэхдээ би тоохгүй л хаячихсан. Угаасаа ард түмэн намайг ойлгодог болж байгаа. Энэ л чухал" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ