Загвар өмсөгч С.Төгсийн найз залуу Ч.Цэнгүүн бүтэн нүцгэн зурагаа даруулжээ
"Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг, бүжигчин Ч.Цэнгүүний бүрэн нүцгэлсэн зураг "Nakid" сэтгүүлд нийтлэгджээ. Эхээс төрсөн биеэрээ ойн гүнд зогсох бүжигчин залууг олон нийт "Монгол Тарзан" хэмээн хочилдог бөгөөд "Fallen Orpheus" хэмээх нэр бүхий энэхүү зургийг гэрэл зурагчин Билгүүн буулгажээ. Залуусын энэхүү уран бүтээлийг онцолсон "Nakid" сэтгүүлийн хувьд 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. Нийтлэг бус, хайрцагнаас гадуур сэтгэгчдийн уран бүтээлийг сорчлон оруулдаг сэтгүүлд нийтлэгдсэн бүжигчин залуугийн гэрэл зураг уран зургаас дутахгүй болсон гэх магтаалд булуулж байна. Загвар зохион бүтээгчийн түргэвчилсэн сургалтад хамрагдахаар Итали улсыг зорьсон, түүний найз бүсгүй C.Төгс эх орондоо ирээд удаагүй байгаа. Хайртай бүсгүйгээсээ хол байх үедээ багагүй ажил амжуулсан бүжигчин залуугийн зураг авалт, моделийн өвөрмөц шийдлээрээ загварын ертөнцийн залуусыг ардаа орхиж эхлэв. Цааш олныг нуршилгүй Ч.Цэнгүүн болон зурагчин Билгүүн нарын уран бүтээлээс сонирхуулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ