Г.Алтангийн туршлага Ш.Сайхансамбууг аврах уу?

Сүүлийн арваад жилийн доторгурван худалдааны төв шатжээ.Их хэмжээний хохирол учруулдаг нэгэн төрлийн хэлж ирдэггүй аюулын гамшиг манай улсыг дайраад байх шиг. Худалдааны төвүүд галд өртсөн тохиолдол бүрт эзэмшигч этгээдийг сорьсон мөнгөний нэхэл үер мэт буудаг бичигдээгүй хуультай.

Одоогоос найман жилийн өмнө “САПУ” худал­дааны төв ганцхан цагийн дотор шатсан билээ. Тухайн үед бизнесийн ертөнцөд азтай одтой гялалзаж явсан Г.Алтан эл хэргээс үүдэн багагүй сандралд орж байсан. Олон хүнийг хоолноос нь салгасан гэсэн нэр зүүдэг ч 10 сая төгрөгөнд эргэлддэг худалдаагаа хорин сая болгон Г.Алтангаар төлүүлж авсан хүмүүс ч цөөнгүй. Өөрөөр хэлбэл түрээслэгчидамандаа орсон мөнгөө нэхэхэд, Г.Алтанд “үгүй” гэх эрх байгаагүй. Нэгэнтээ лангуу бүрээр яваад хэчнээн төгрөгний хохирол учирсныг мэдэх боломжгүй тул уурласан бухимдсан олон хүмүүсийг намжаахын түүс болсон биз. Тэр дуулиант явдлын дараахан МҮОНТ-ийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт Г.Алтан уригдан оролцож, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазартай халуун яриа өрнүүлж суухдаа хохирогчдодоо мөнгө тараасан бичлэгээ цухас үзүүлсэн. Тэр бичлэгт тор тороор мөнгө тарааж буй Г.Алтангийн хүлцэнгүй дүрс гарснаар өөрсдийн жаахан бараагаа галд үйснээрээ далимдуулан хэт их мөнгө нэхэмжилсэн түрээслэгчдийн увайгүй шунал ил болж байсан удаатай. Тухайн үед ямар ч мөнгөний эргэлтгүй болсон ч хувь хүний гайхалтай тэвчээрээрөөртөө эзэн болж үлдсэн энэ эмэгтэйд банкууд итгэж барьцаагүй шахам зээл олгосон гэдэг. Ийнхүү бизнесийн салбарт дахин хүч түрэн орж ирсэн Г.Алтангийн дуулиан “Олон овоот”-оор үргэлжилж байгаа. Тэгвэл энэ удаад "Нарантуул" ОУХТ шатснаар улс төр, эдийн засгийн ертөнцөд "Нарантуул"-ны босс нэрээр алдаршсан Ш.Сайхансамбуу хэдий хэр хохирол амсах нь тодорхойгүй байна. Ямартайч "нэр нүүрээ бодоод төлбөрийг бүрнээр гаргах болов уу"гэх шуум тарж эхлээд байна. Үргэлж түрээсээ нэмдэг, ахуй орчиндоо анхаардаггүй гэх муу үг байнга чулууддаг"Нарантуул" захын түрээслэгчид эдүгээ Ш.Сайхансамбуутай нүүр тулгарч, хохирлоо барагдуулахыг хүсэх нь дамжиггүй. Энэ цаг үед эрхэм Ш.СайхансамбуудГ.Алтангийн туршлага хэрэг болох болов уу гэсэн асуулт гарч ирэх юм. "САПУ" худалдааны төвд гал гарч байх үеэр үймсэн олон түрээслэгчид гал руу дайрсаар байсан. Сандарсан Г.Алтан "Санаа зоволтгүй ээ. Би бүрэн төлнө" хэмээсэн мэдэгдэл хийж, олон хүний амийг аварч, хохирлыг нь ч барагдуулсан билээ. Харин Ш.Сайхансамбуу одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлээгүй байна. "Нарантуул" ОУХТ түрээслэгчидтэйгээ лангуун дээр 100 мянган төгрөгийн бараа, павилонд 1 сая төгрөгийн бараа агуулж байхаар гэрээ байгуулсан байдаг гэх яриа дэгдэж эхэллээ. Тус гэрээг 2005 онд буюу Г.Алтанг “САПУ” худал­дааны төвөө галд алдсаны дараа шинэчлэн байгуулсан гэгддэг. Тэгвэл түймэр гарсан павилоны100 гаруй түрээслэгчдийнхэлж буйгаарнэг иргэн 10 сая, дээд тал нь 100 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй байсан гэх аж. Яг эл гэрээний заалтаар бол тэдгээр түрээслэгчид хоосон хоцрох нь уугэсэнайдаст автаад байна. Олон арван хүний амьдралын эх үүсвэр болсон тус хүнсний зах чухам ямар шалтгааны улмаас шатсан гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаа энэ цаг үедасуудал цаашид хэрхэн өрнөхийг хүлээхл үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ