Хуримын бэлэг болгож сүйт залуудаа бөөрөө бэлэглэв

Уэльсын Кардифф хотын 27 настай оршин суугч бүсгүй сүйт залуудаа хуримын өвөрмөц бэлэг барихаар шийджээ. Тэрээр хайртай залуугийнхаа эдгэрэшгүй өвчнийг дарахын тулд түүнд өөрийн бөөрийг өгсөн байна.

Хоёр жилийн өмнө түүний нөхөрт бөөрний дутагдлын тавдугаар зэрэгтэй гэсэн оношийг тавьсан аж. Залуугийн бөөр ердөө таван хувийн ажиллагаатай байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгчээ.

“Үүнийг сонсоод би байдал тун хүнд байгаа гэдгийг ойлгосон. Өвчин ч хүндэрч байсан юм. Өнгөрсөн жилийн хавар миний хайрт хүнд харвалт өгсөн тул шинээр алхаж, гишгэж сурах хэрэгтэй болсон” хэмээн Лиза Парсел бүсгүй ярьжээ.

Энэ бүх хугацаанд тэрээр хайртаасаа нэг алхам ч холдоогүй бөгөөд түүнтэй аль болох хурдан гэрлэхийг мөрөөдөж байв.

Удахгүй гэрлэх санал аваад бүсгүй бодож, тээнэгэлзэлгүйгээр зөвшөөрсөн аж.

“Эмч нар яаралтай бөөр шилжүүлэн суулгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байгааг хэлсэн.

Хайртын маань биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байлаа.

Эмч нар миний эрхтэнийг энэ хагалгаанд бүрэн тохирно гэдгийг нотлон хэлэнгүүт би шууд шийдвэрээ гаргасан” хэмээн бүсгүй өгүүлэв.

Азтай хос энэ оны зургаадугаар сард гэрлэсэн бөгөөд бөөр шилжүүлэн суулгах ажиллагаа хийлгэхээ хүлээж байгаа юм. 14 жилийн туршид үерхсэн хоёр ийнхүү мөнхөд гагнагдах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ