"Орано майнинг" компанитай байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцыг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Нийт 42 асуудалтай хуралдааны товд багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ