Агаарын бохирдол, утааны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулав.

 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахална. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар ажиллах юм.

 

Үүний зэрэгцээ Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ