Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2024 оны 12-р сарын 26-наас 2024 оны 12-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна. Энэ сарын 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITYA (102.89.69.185)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 28 | Хариулах