0-5 насны хүүхдүүд менингококкт халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулгыг гаргалаа.
Тус анхааруулгад дурдсанаар 0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Менингококкийн халдвар авсан үед:
- Гэнэт өндөр халуурах
- Бөөлжих
- Ядарч сульдах
- Цочромтгой болох
- Цусархаг тууралт гарах
- Толгой үе мөчөөр өвдөх
- Хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ