Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийн эрхийг хасжээ
Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан.
Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан шалгахад уг автомашины жолооч 21 настай Б.Амарсайхан өнгөрсөн сард улсын дугаараа халхлах тоноглол БНХАУ-аас худалдан авч суурилуулан ашиглаж байсныг тогтоожээ.
Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах арга хэмжээ тооцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ