О.Батбаяр: Манай улсад томуугийн А хүрээний вирус илэрч эхэлсэн тул жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдэд илүү эрсдэлтэй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, “Энэ сарын эхэн үед манай улсад томуугийн А болон Б вирус бүртгэгдээгүй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар ирж байгаа сорьцуудын 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус илэрч байна. Энэ нь юугаараа аюултай вэ гэхээр бидний томуу төст өвчин гэж нэрлээд байгаа вирусуудтай харьцуулахад илүү хүндрэлтэй буюу сэхээнд орох, амь насанд эрсдэл учруулж болзошгүй байдаг. Саяхныг хүртэл манай эрүүл мэндийн салбарын голлох өвчнүүдийн 80 хувь нь томуу төст өвчнөөр өвдөж хүндэрч буй. Харин одоо томуугийн А хүрээний вирус дэлгэрээд эхлэхээр хамгийн түрүүнд жирэмсэн эмэгтэйчүүдийн амь насанд эрсдэлтэй болно. Иймд бид жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн А хүрээний вирусээс хамгаалахын тулд вакцинд хамруулсан.

Томуугаар амь насаа алдаж буй иргэдийн 80 хувь насанд хүрэгчид байдаг. Агаарын бохирдол нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тийм учраас бид насанд хүрэгчид жирэмсэн эмэгтэйчүүдийг анхаарч ажиллана. Томуу нь сенцтал вирусын халдвартай зэрэгцэж байгаа учраас хавсарсан хатгай болох магадлалтай. Монгол Улсад томуугийн өвчин ийм хүнд хэлбэрээр илэрч буйн шалтгаан нь агаарын бохирдол" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ