Д.Эрдэнэбат: Бид Оюу толгойгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс
УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат улс орны өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийлэв. АН-ын бүлгийн дарга гэдэг бол УИХ дахь АН-ын гишүүдийн байр суурь гэж ойлгоход нэг их зөрсөн болохгүй. Тэрээр “Бид Оюу толгойгүйгээрхэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс. Харин бид бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээроролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна. Мэдээж “Рио Тинто” 7.5 тэрбум ам.долларыг Монголын хөрсөнд хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүний энэ бодлого олон хүний анхаарлыг татах нь гарцаагүй. Бас хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг хөндөнө.
УИХ-дахь эрх баригч намын бүлгийн дарга хөдөөгийн малчин шиг “Оюутолгойгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Хэдэн малынхаа буянаар амьдраад л ирсэн улс” хэмээн ярих нь энэ цаг үед тохирох эсэхийг хэлж мэдэхгүй юм. АН-ын парламент дахь бүлгийн даргын байр суурь гэж бодохоор жаахан тийм л сонсогдож байна. Учир нь Монголчууд бид хорьдугаар зуун шигээ шар хоног, бор өдөрүүдийг яая даа хэмээн өнгөрөөнө гэж бодохгүй байгаа. Үсрэнгүй хөгжлийг мөрөөдөж байгаа. Улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргана гэж зорьж байгаа. Ийм том зорилго, амбицтай хүмүүсийг удирдаж байгаа намын бүлгийн дарга ийм юм ярихаар “яана даа” л гэж бодох юм.
Бас түүний “бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээр оролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна” хэмээх дүгнэлтээс зарим зүйлийг тодотгож болох юм. Юуны өмнө зарим зүйлс хуулийн хүрээнд хийгдээгүй юм байна. Тэр юу байж болох вэ гэдэг анхаарал татна. Мэдээж Оюутолгойтой л холбоотой. Оюутолгойтой холбоотой үл ойлголцлын талаар Засгийн газрыг буруу гэж үзэхгүй байгаа аж. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлэг Н.Алтанхуягийн Оюутолгойн талаарх бодлогыг дэмжих нь. Ийм байдлаас улбаалан Оюутолгой, Засгийн газар хоёрын өнөөгийн нөхцөл байдал хэзээ шийдэгдэж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл АН-ынхан хэдэн малынхаа буянд болгоод ирсэн юм. Оюутолгойгүйгээр амьдраад байж чадна гэж үзэх болж.
Харин МАН-ынхан болохоор Оюутолгойг хөдөлгөхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдэг байр суурийг баримталдаг. Ийм л зорилгын үүднээс гэрээг баталсан. Тэд одоо ч гэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн бодлогоо илэрхийлж байгаа. Оюутолгой хөгжлийн хөтөч гэж МАН-ынхан нэг бус удаа тодотгодог. Харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг цөөнгүй гишүүд нь илэрхийлж цаг хугацаатай холбон тайлбарладаг.
Саяхан МАН-ынхан улс орны өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг санал болгосон. Харин АН-ынхан ээлжит бус чуулганыг Засгийн газраас асууж шийдэхээс гадна улс орны өнөөгийн нөхцөл байдлыг МАН-ны яриад байгаа шиг болохоо байчихаагүй гэж дүгнэлт хийжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчихлоо гэж хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуудал. Жишээ нь ДНБ-ний хувь унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урсгал татраад ирвэл асуудал байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Одоо тийм зүйл тохиолдоогүй байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаасаа зохиож улстөржсөн байдлаар яриад хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй… Улс оронд хүндэрчихээд байгаа юм ч байхгүй. Засгийн газрын холбогдох хүмүүс, Монголбанкны мэдээллийг сонсоход ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурласан дотоодын зах зээлийн орчин хэвийн байна. Харинэкспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалт 46 хувийн бууралттай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш савлалаа… Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. 800 сая доллартайтэнцэхюанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл 1.2 тэрбум ам.доллар байна. Ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бидний их ажлыг нугалж байна. Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явжбайна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгэхээр АН-ынхан улс орны өнөөгийн нөхцөл байдлыг хүндрээгүй харин ч ажлын байр нэмэгдсэн, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн, бүтээн байгуулалт өрнөж байгаа гэж үзэж байна.
Ийнхүү эрх баригч АН, сөрөг хүчин МАН хоёр улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар эрс зөрүүтэй байрь суурийг баримтлах болов. Тиймээс аль нам нь үнэн ярьж, аль нь ард түмний тархийг угаах гэж оролдож буйг дүгнэхэд төвөгтэй болж байна.
24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ