АНУ-д ганцхан хоногийн дотор гурван эмгэнэлт явдалд 29 хүн амь үрэгдэв
АНУ-д ганцхан хоногийн дотор гурван эмгэнэлт явдалд 29 хүн амь үрэгдэв. Бямба гаригийн өглөө Техас мужийн Эл Пасо, бямбаас ням гаригт шилжих шөнө Иллинойс мужийн Чикаго, ням гаригийн өглөө Охайо мужийн Дейтонд зэвсэглэсэн этгээдүүд энгийн иргэд рүү гал нээжээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, он гараад АНУ-д иргэд рүү гал нээсэн хэрэг 22-т хүрч, нийтдээ 125 хүн амь насаа алджээ.
Эп Пасо хотод “АК-47” автоматаар зэвсэглэсэн 21 настай Патрик Крусиус “Сьело Виста” хуалдааны төвд гал нээн 20 хүний аминд хүрч, 24 хүнийг шархдуулав. Цагдаа нар түүнийг баривчилжээ. Цагаан арьст Патрик Крусиус гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө нийгмийн сүлжээгээр арьс өнгөөр ялгаварласан, цагаачдын эсрэг хандсан тунхаж бичиг тараасан нь илэрсэн гэнэ.
Тэгвэл Охайо мужийн Дейтон хотын зугаа цэнгээний Орегон дүүрэгт 24 настай Коннор Беттс гал нээн есөн хүний амийг хороож, 27 хүнийг шархдуулжээ. Цагдаа нар хэргийн газар нэг минутын дотор шуурхай ирж гэмт этгээдийг устгасан аж.
Харин Чикагогийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хэн болох нь хараахан тогтоогдоогүй эрэгтэй машинаасаа буудан долоон хүнийг шархдуулжээ.
“The New York Times” сонинд бичихдээ, ийм эмгэнэлт явдлууд АНУ-д иргэдийн гар дээр асар их буу байгаатай шууд холбоотой гэжээ. АНУ-д дэлхийн нийт хүн амын 4.4 хувь амьдардаг ч дэлхийн нийт зэвсгийн 42 хувийг эзэмшдэг аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ