Женнифер Лопесийн 50 насны ойн концерт Москвад боллоо
Пуэрто Рикогоос гаралтай Америкийн дуучин Женнифер Лопесийн “It's My Party” (“Энэ миний үдэшлэг”) нэртэй 50 насны ойн концерт Москвагийн “ВТБ-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.
Тэрээр Оросын фэнүүддээ “Medicine”, “Love Don't Cost A Thing”, “Get Right”, “Jenny From The Block”, “On The Floor”, “Anillo” зэрэг үе үеийн олон хит дуунуудаа толилуулжээ. Женнифер Лопес түүнчлэн 11 настай охин Эммитэйгээ анх удаа хоршиж дуулсан аж. Алдарт дуучин хамгийн сүүлд долоон жилийн өмнө Москвад концерт тоглож байжээ.
1969 оны долдугаар сарын 24-нд төрсөн Женнифер Лопес 1999 онд 30 настайдаа “On The 6” цомгоороо хөгжмийн ертөнцөд хөл тавьсан ба нийтдээ 40 гаруй сая хувиар борлогдсон найман цомог гаргасан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ