Эрдэмтэд жоомон робот бүтээжээ

БНХАУ болон АНУ-ын эрдэмтэд хамтран жоом шиг хэлбэртэй, зөөлөн биетэй, хурдан хөдөлгөөнтэй робот зохион бүтээжээ. Энэ робот маш хурдан хөдөлгөөнтэйгээс гадна нас биед хүрсэн хүний гишгэлтийг хэвийн даах тэсвэртэй аж. Чинхуа их сургууль, Бэйханы их сургууль, UC Berkeley-ийн судлаачид жоомны хөдөлгөөнийг сайтар судалж, ажигласны дараа роботыг зохион бүтээсэн бөгөөд ийм шавьжнууд хатуу ан цавыг хэрхэн яаж даван туулж, хүнд ачааг тэсвэрлэж буйг уг бүтээлдээ тусган робот болгон бүтээжээ. 10 миллиметр урттай робот нь жоом шиг эргэлддэг, уян хатан материалаар хийгдсэн. Түүний харьцангуй хурдан зүтгүүр, хүч чадал нь олон гүйдэг амьтадтай адил хөдөлгөөн хийх үед шилжилтийн хэлбэрийн өөрчлөлтийг өгдөг том далайцын чичирхийлэл бүхий муруй пиезоэлектрик бүтэцтэй холбоотой юм. Жоомон робот нь өөрийн жингээс зургаа дахин их ачааг зөөж чаддаг бөгөөд насанд хүрсэн хүний хөлний жинг тэсвэрлэж чаддаг. Жоом роботыг хүрээлэн буй орчны судалгаа, үзлэг, гамшгаас хамгаалах зэрэг ажиллагаанд ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна. Уян хатан, бат бөх, удаан эдэлгээтэй роботууд нь эрэн хайх, аврах ажилд давуу талтай. Учир нь нохой, аврагч ажилтан зэрэг нь онцгой байдлын тусламжийн үед хэтэрхий жижиг нүх зэрэг рүү орж чадахгүйгээс гадна хэт аюултай байж болох газар руу орох боломжгүй байдаг. Тэгвэл энэ робот нь газар хөдлөлтийн гамшгийн үед нурангин доор чөлөөтэй нэвтэрч эрэн хайх ажлыг явуулахад тун тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна

.жоомон робот зурган илэрцүүд


жоомон робот зурган илэрцүүд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ