Дуучин Ану: Би айлын амьдрал бусниулж, үр хүүхэд өнчрүүлээгүй

"Гала" хамтлагийн дуучин Ану таван хүүхэд төрүүлж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ гэж шуугиж байсан цаг саяхан. Олон нийт залуу хүн гэхэд мундаг дайчин бүсгүй юмаа хэмээн ам сайтай . Гэвч сайхан бүсгүй Ануг хэн нэг загвар өмсөгч  нэлээд уурлуулаад амжсан сурагтай. Учир нь дуучин Ану өөрийн инстаграмм хуудсандаа "Би хэн нэгнийг шүүхийг хэзээ ч боддоггүй. Энэ миний үнэт зүйл мөн чанараас тэс хол зүйл. Нүүр тулж үзэж байгаагүй ч Монголын сайхан охид бүсгүйчүүдийн нэг гэж боддог нэгэн загвар өмсөгч бүсгүй миний зургийн доор олон үг бичжээ. Би тэр хүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандмаар байгаа ч тэрнээс өөр гээд би гэмтэн болмооргүй байна!!!. Би ямар хууль зөрчсөн гэмт хэрэг хийж, айлын амьдрал бусниулж, үр хүүхэд өнчрүүлсэн биш дээ. Харин үр хүүхдүүдээ эсэн мэнд төрүүлж, өсгөж халамжилж яваа жирийн л нэг эмэгтэй. Гэтэл өөрийнхөө өнгө төрхийг өөрчиллөө гээд яагаад бусдаас хараал шүүмжлэл сонсох ёстой гэж. Нэгнээ шүүж, шүүмжилж амьдардаг эрэн үе ард хоцорсон" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ