Ирина Шейкийн "ихэмсэг" дүр төрх

Супер модель Ирина Шейк шинэ зураг авалтын зурагаа инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. Тэрбээр Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний энэхүү зоримог зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар зохион байгуулсан байна.

Дашрамд дурьдахад тэрээр жүжигчин Брэдли Куперээс салсан тухайгаа сар гаруйн өмнө олон нийтэд дэлгэсэн билээ. Тэд 2017 онд охинтой болсон бөгөөд охиныг асран халамжлах эрхийг хувааж эдлэхээр болжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ