Чи хэн гэдгээ, яах ёстойгоо мэдэх үү?

  • ХОНЬ - Хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Би өөрөөсөө эхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.

- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль.

- Би илүү сайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөө хөгжүүлж буй.

- Одоогийнхоос илүү сайн хүн болох боломж бололцоо надад бий.

- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна.

- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүү хүчтэй.

- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.

  • ҮХЭР - Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Амьдрал хүч чадалд чинь тохирсон ажил үүргийг хэзээд хүлээлгэж чаддаг.

- Материаллаг сонирхолд хэт автан, баяжихыг эрмэлзэн, зугаа цэнгэлд хэт автах тусам хүч чадал харих болно.

- Дэлхий дээр жаргалтай амьдрана гэдэг бол бага зүйлсээр сэтгэл ханахыг хэлнэ.

- Амьдралынхаа долоодох жил болгонд идэж, уух, өмсөх зүүхээ хязгаарлан, сэтгэл санаагаа ариусгах шаардлагатай. Учир нь энэ үед хүний биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.

- Физик хүч чадлыг өөрийн хөдөлмөрөөр оюуны хүч болгон хувиргана.

- Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.

- Гоо үзэсгэлэнг бүтээ, учир нь тэр ертөнцийг аварна.

  • ИХЭР - Хүний нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлэгдэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг.

- Зуучлагч нь хоёр талын аль алинд нь үйлчлэхгүй, гагц холбоно.

- Мэдээлэл солилцоо их хурдан явагдах ёстой.

- Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхдийн үйл ажиллагаа нэг л чиглэлтэй байна. Тэд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.

- Найз нөхөртөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг. Үүнээс болоод бие махбодын бодисын солилцоо хямардаг төдийгүй хорвоо ертөнцтэй харьцах харьцаа ч замхарна.

  • МЭЛХИЙ - Хүний гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Чи ганцаараа биш, хаа ч байлаа гэр бүлийнхэн дундаа байгаа мэт бай.

- Эцэг эх хоёроо дээдэл.

- Чамайг төрүүлж өсгөсөн хүнийг үзэн ядах нь амьдралын модыг огтлох лугаа адил чиний үндэс суурийг сулруулан сэтгэл санааны хоосролд хүргэнэ.

- Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.

- Хаа сайгүй амьдар.

  • АРСЛАН - Хүний хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Хүн болгон бүтээгч мөн.

- Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.

- Уран бүтээл хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.

- Уран бүтээлд тэмүүлэхгүйгээр бусдад хайрлагдахгүй, өөрөө ч хайрлаж чадахгүй.

- Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.

- Нар гэдэг бол хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлж буй.

  • ОХИН - Хүний бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Оюун ухаан бол таны бодгалийн үндсэн хэсэг гэж битгий бод. Оюун ухаанаараа өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоно гэдэг юуг ч ойлгохгүй байхыг хэлнэ.

- Рационал, логик сэтгэлгээ нь оюунлаг хөгжлийн дайснууд юм.

- Бүх юм бодлоос эхэлдэг.

- Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.

- Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.

- Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.

  • ЖИНЛҮҮР - Хүний хослон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Өөрийгөө бусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.

- Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн авч бай.

- Алтан дунжийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.

- Ямар ч ажлыг дуусгаж бай.

- Зорилгодоо хүрэх замд маань нэг ч алдаа байх ёсгүй.

  • ХИЛЭНЦ - Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Ил тод юм болгонд нууц бас буй.

- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү том нууцыг олж мэдэж чадахгүй.

- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.

- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм.

- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цуглуулж сур.

- Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна.

- Өс хонзонг бүү өвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ.

  • НУМ - Хүний сурах, заах арга чадварын бэлэгдэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Оюун ухааны хөдөлгөөнт чанар бол шавийн үнэн чанар мөн.

- Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.

- Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа бүрмөсөн орхиж явна.

- Чи дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.

- Чиний амнаас зөвхөн ерөөлийн үг гарч байг, тэгвэл чиний хэлснээр бүх юм болох агаад Бурханы хилэн ч чамайг тойрч өнгөрнө.

  • МАТАР - Хүний өөрийгөө хазаарлах, хянах мөн чанарын илэрхийлэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Хуулийг дага.

- Хэрвээ чи хүслээ хязгаарлаж чадахгүй бол хориотой зүйлийн тухай бодохоо боль. Тэгсэн цагт амьдралын зорилгыг чи ойлгоно.

- Хүсэл тачаалаа хазаарлах нь урт наслахад хүргэнэ.

- Тайван биеэ хянаж байх нь төлөвлөгөө тань гэнэт өөрчлөгдөхөөс аварна.

- Гучин жил тутам чиний амар тайван, хатуу чанга байдал шалгуурт орох болно.

- Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.

- Муухай зан бус, харин хичээл зүтгэл л таныг амжилтад хөтөлнө.

- Эр зориг бол чиний амьдралын зам заагч мөн.

  • ХУМХ - Хүний шинийг сэдэх, сэтгэх мөн чанар хийгээд мэдээллийн бэлгэдэл болдог.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Хорвоо ертөнцөд бүх юм хатуу журамтай, замбараатай байдаг.

- Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь Бурханыг ойлгох боломжийг олгоно.

- Уламжлалыг мартвал шинэчлэгч болно.

- Ямар ч хүнийг ойлгож болно.

- Бүх өнгө хоорондоо нийцдэг.

  • ЗАГАС - Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол.

- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.

- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.

- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур.

- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ