Калифорнид дахин газар хөдөлжээ

 

            Америкийн Калифорни мужид Лос Анжелес хотоос хойд зүгт 193 км зайд 10 км-ийн гүнд орон нутгийн цагаар 03.19-д 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай тус улсын Геологийн алба мэдээлжээ. Калифорнид сүүлийн гурван хоногт ийнхүү дахин газар хөдөлсөн байна. Өмнө нь тус мужийн Риджкрест хотоос зүүн-хойд зүгт 18 км зайд 8.7 км-ийн гүнд энэ сарын 4-нд 6.6 магнитудын газар хөдөлжээ.

 

            Газар хөдөлтийн үеэр хэд хэдэн барилгад ан цав гарч, хоёр мянга гаруй оршин суугч тоггүй үлдсэн бөгөөд цөөн хүн бэртэж гэмтсэн байна.

 

            Америкийн түүхэн дэх хамгийн хөнөөлтэй 7.9 магнитудын газар хөдлөлт 1906 онд чухамхүү Калифорни мужийн Сан Франциско хотноо болж, гурван мянга гаруй хүний аминд хүрсэн билээ.

 

Н.Түвшин

           

  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ