Хэрхэн аз жаргалтай болох тухай сэтгэл судлаачид ярьж байна

      Хэрхэн аз жаргалтай хүн болох нууцыг дэлхийн сэтгэл судлаачид дэлгэжээ.  Тэдний үзэж байгаагаар, ингэхийн тулд амьдралын ээдрээтэй болон энгийн асуудлуудын хоорондох тэнцвэрийг  хадгалж сурах хэрэгтэй гэнэ. 

Аз жаргалын асуудал орчин үеийн хүний хувьд нэн чухал гэж шинжээчид үзэж байна. Жишээлвэл,  өөрийн ажил төрөлд дуртай байх, түүнчилэн өөрчлөх боломжгүй зүйлийг хүлээн авах чадвартай байх нь энэ асуудлын чухал талууд ажээ.  Хүрээлэн байгаа  ертөнцийг нааштай хүлээн авч, эерэг зүйлс, түүнчилэн амьдрах учир утгыг эрж хайх хэрэгтэй гэж сэтгэл судлаачид үзэж байна.

    Орчин үеийн залууст  аз жаргалтай байхуйцаар дэлхий ертөнцийг өөрчлөх бүхий л боломж бийг  ЮНЕСКО-гийн дэргэдэх сэтгэл судлалын шинжлэх ухааны олон улсын холбооны ерөнхийлөгч Сазасивэн Купер онцлон тэмдэглэжээ. 

“Аз жаргалтай байхын тулд  чи өөрийгөө ямар хүн гэж харж байдгаа ойлгож, бас өөрийн  давуу талыг  ойлгож,  ингэхэд чамд туслах  хүмүүсийг олох  хэрэгтэй” гэж тэр тэмдэглэсэн байна. 

“Аз жаргалтай болохыг зүгээр нэг хүсэн эрмэлзэж буй хүмүүст биш, харин дагалдах үр дүнгийн хувиар бусад ямар нэг зүйл тийш  хүсэн тэмүүлж  байгаа тэр хүмүүст аз жаргал ирдэг” гэж Оросын сэтгэл судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, Москвагийн улсын их сургуулийн профессор Дмитрий Леонтьев хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ