Порошенко данснаасаа 34 сая ам. доллар бэлнээр нь авчээ

       Украины ерөнхийлөгч асан  Петр Порошенко өөрийн данснуудаас 34 сая доллар авчээ. Тэр тавдугаар сард шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийг тангараг өргөхөөс гурван өдрийн өмнө буюу уг  арга хэмжээний дараахан энэ мөнгийг авсан байна.

Хуульч Андрей Портнов ингэж мэдээлжээ. Тэрээр улсын мөрдөн байцаах товчоонд таван удаа өргөдөл өгч, төрийн тэргүүний албан тушаалд ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэргээр нь Порошенког эрүүгийн хариуцлагад татахыг удаа дараа шаардсаныг ТАСС агентлаг уламжилсан байна.

            Порошенко тавдугаар сарын 17-ноос 21-ний өдөр тус бүр нэг сая доллар  бэлнээр нь” авсан байна. Мөн Зеленскийг тангараг өргөсний дараа ч, тухайлбал зургаадугаар сарын 18-ныг хүртэл мөн ингэж мөнгө авчээ гэж Портнов тодруулан тайлбарласан байна.

Тийнхүү дараа нь  Украины хуучин ерөнхийлөгч Олон улсын хөрөнгө оруулалтын банкин дахь өөрийн данснаас 34 сая ам. доллар  бэлнээр нь авсан тухай ч тэр бас мэдээлсэн юм.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ