Ассанжийн эцэг хүүгийнхээ байдлын тухай ярьжээ

WikiLeaks  сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эцэг одоо шоронд хоригдож байгаа хүүгийнхээ биеийн байдлын тухай ярьсаныг РИА Новости агентлаг уламжилжээ.

Ассанжийн  бие өмнөхөөсөө арай дээр, дордоогүй  байгаа гэж сэтгүүлчийн эцэг Жон Шиптон ярьсан байна.

“Тэр сэтгэл санаагаар огт унаагүй, манай засгийн газрууд юу хийж байдгийг бидэнд мэдүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөө, өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэх шийдвэр төгс байгаа” гэж Шиптон мэдэгджээ.

Жулиан Ассанж долоодугаар сарын 3-нд 48 хүрсэн юм. Түүний төрсөн өдрөөр Мельбурн хотын төв талбайд түүний талынхан уулзсан бөгөөд энэ уулзалтыг эцэг нь зохион байгуулсан байна. Мельбурнээс гадна сэтгүүлчийн төрсөн өдрийг дэлхийн бас 59 хотод тэмдэглэжээ.

Афганистан, Иракт явуулсан цэргийн ажиллагааны үеэр америкийн эрх баригчдын үйлдсэн үйлдлийг илчилсэн материалууд нийтлүүлснээрээ тэр нэрд гарсан юм. Энэ дайны үеэр энгийн хүн ардыг алж  хороож байсан тухай мэдээлэл хамгийн их цочирдуулсан билээ. Түүнчилэн Ассанж Куба улсын Гуантанамогийн шоронд хорьдог нөхцлийн тухай мэдээ материал нийтлүүлсэн юм.

2010 онд Шведэд сэтгүүлчийг хүчингийн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч Ассанж энэ хэрэгт холбогдолтой  гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнх нь эсрэг нэхэмжлэл гаргасан эмэгтэйчүүдэд даралт шахалт үзүүлж байсан  хэрэг гэж мэдэгдсэн юм.

2012 онд тэр Лондон хот дахь Эквадор улсын ЭСЯ-наас хоргодох эрх олгохыг хүсчээ. Тэрээр өөрийг нь Шведэд шилжүүлж  өгчихвий хэмээн их санаа зовдог байсан байна.  Энэ жил дээрх дипломат төлөөлөгчийн газраас  гармагц  нь түүнийг саатуулж, тавдугаар сарын 1-нд 11,5 жил хорих ял оноожээ. 

Нууц мэдээлэл тарааж, тагнуул хийсэн учир Ассанжийг шийтгэх ёстой гэж  америкийн эрх баригчид бас шаарддаг  байна.

Тийнхүү Жулиан Ассанжид  нийтдээ 175 жилийн  хорих ял оноож  мэдэхээр байгаа  ажээ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ