АНУ яагаад Оросоос эмээдгийг тайлбарлажээ

      Хятадын Sohu сайт шинэ материалдаа цэргийн салбарт АНУ-тай өрсөлдөх Оросын боломжийн тухай бичжээ. 

АНУ-ын гадаад бодлого олон улс орныг  бухимдуулж байдаг ч, олонхи нь  цэргийн ийм их хүчин чадалтай орныг сөрөн зогсож огт чадахгүй гэдэгт анхаарал хандуулсан байна. Тийнхүү дэлхийд Америкийг  сөрөн зогсож чадах хүчин тийм олон бишээ.  АНУ-ын өөдөөс сөрж чадах орнуудын нэг нь Орос бөгөөд тус улс Америктай сөргөлдөхөөс эмээхгүй юм. 

“Олон томхон гүрэн АНУ-ын жанжлах санаархалд нөлөөлж чадах ч,  АНУ-ын жанжлалыг сөрөн зогсож чадах нь цөөн” гэж хятадын сэтгүүлчид бичжээ. 

АНУ  цэргийн чадавхи үнэхээрийн ихтэй орон. Тус орны зэвсэглэлд нисэх онгоц тээгч 11 хөлөг онгоц,  олон тооны орчин үеийн сөнөөгч нисэх онгоц, пуужингийн цогцолбор, хуягт техник бий.  Тус орны цөмийн зэвсгийн санд  3800 гаруй цөмийн цэнэгт хушуу  байгааг нэлээд хэдэн өдрийн өмнө зарласан.

Өнгөрсөн сард  Пентагоны төлөөлөгчид АНУ-ын конгресст үг хэлэхдээ, Америкийн арми маш хүчтэй, гэхдээ энэ түвшин нь хангалттай биш хэмээн мэдэгдсэн юм.  Одоо Орос улс л АНУ-ын хүчин чадалд эргэлзээ төрүүлж чадна. 

“Орос улс АНУ-ын хувьд цорын ганц аюул болж байна” гэж Америкийн цэргийнхэн мэдэгдсэн юм. 

ЗХУ тарж бутарсаны дараа Орос улс нутаг дэвсгэрийн хувьд нэлээд хумигдсан, гэхдээ энэ нь дэлхийд томоохон улс хэвээр үлдэхэд саад болоогүй юм гэж Хятадын сэтгүүлчид тэмдэглэжээ.   Орос улс зэвсэгт хүчнээ улам зузаатгаж, түүнчилэн  өөрийн батлан хамгаалах цогцолборын шинэ шинэ элементийг бий болгож  байгаа юм.  АНУ Оросоос эмээж байдаг нь талаар биш, учир нь Орос улс  зэвсэглэлийн хосгүй системтэй бөгөөд үүний боломж нь эсрэг талыг усгахад бүрнээ хангалттай.  Тийнхүү, ОХУ  Вашингтоны засаг захиргааны жанжлах санаархалд  үнэхээр аюул болж байгаа юм. 

“Оросын пуужинт цэрэг маш хүчтэй, энэ нь америкийн генералууд Оросоос эмээж байдаг шалтгааны нэг юм” гэж Sohu сайтын сэтгүүлчид бичжээ. 



С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ