Энэтхэгийн хойд нутагт Цельсийн 50 градусаас давж байна
Энэтхэгийн хойд нутагт агаарын температур Цельсийн 50 градусаас давсанаар хэд хэдэн хүн нас баржээ. Энэ нь 2016 оны хамгийн их халуунаас даваагүй бөгөөд тэгэхэд Цельсийн 51 градус хүрч халсан байна. Дэлхийд дулаарч байгаагаас цаашид ч ингэж халах болно гэж эрдэмтэд хэлжээ.
Ражастхан муж улсын Чуру хот болон бусад сууринд их халж байна. Чуру хотод гэхэд л 50,6 градус хүртэл халж, харин бусад хотод 47 градус хүрчээ. Ийм халуун Ражастханд төдийгүй, бас Махараштра, Мадхья-Прадеш, Пенджаб, Харьяна и Уттар-Прадеш муж улсад наад зах нь долоо хоног үүргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Химачал-Прадеш муж улсад Цельсийн 44,9 градус хүрсэн нь арай гайгүйд тооцогдож байна.
Зарим томхон хотод ундны ус хомсдож, учир нь нуур, гол мөрөн ширгэж эхлэж байгаагаас тэр гэнэ. Махараштрт ган гачиг фермийн аж ахуйд хохирол учруулж, эзэд нь мал болон хөдөө аж ахуйн тарималын усны эрэлд гарчээ. Xотын олон оршин суугч хувцас хунараа угааж, цэвэрлэхээ бүр больжээ.
Цаг уурчдын хэлж байгаагаар, Өмнөд Азид хур бороо дагуулдаг муссон салхи зургаадугаар сарын 6-наас наанагүй гэнэ. 2019 он дунджаас ахиу гантай байх төлөвтэй байна. Сүүлийн арван жилд Энэтхэгийн хойгт дэлхийн дулааралтаас болоод хур тундасны бүтцэд эрс өөрчлөлт гарснаар байнга ган гачиг болж, үер бууж, эсвэл хар салхи салхилдаг болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ