Сансрын “Dragon” хөлөг онгоц Номхон далайд амжилттай газардав


Сансрын “Dragon” ачааны хөлөг онгоц Номхон далайд АНУ-ын баруун эргийн Лонг Бич хотоос 325 км зайд амжилттай газарджээ.

Тавдугаар сарын 4-нд хөөргөсөн “SpaceX” компанийн тус хөлөг онгоц АНУ-ын сансар судлалын NASA байгууллагын захиалгаар Олон улсын сансрын станц руу хоол хүнс, тоног төхөөрөмж, хэдэн арван эрдэм шинжилгээний туршилтын материал зэрэг 2.5 тонн ачаа хүргэжээ. Харин дэлхийд эргэж ирэхдээ эрдэм шинжилгээний туршилтуудын үр дүн зэрэг 1902 кг ачаа тээж ирсэн байна.

Энэ нь “SpaceX” компанийн NASA-гийн захиалгаар Олон улсын сансрын станц руу хийсэн 17 дахь удаагийн арилжааны нислэг ажээ. Одоо Олон улсын сансрын станцад Америкийн Энн Макклейн, Кристина Кох, Ник Хейг, Оросын Олег Кононенко, Алексей Овчинин, канадын Давид Сен-Жак зэрэг сансрын нисгэгчид ажиллаж байгаа юм.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ