Х Рамаг Тайландын хаанаар өргөмжлөх баярын ёслол гурав хоног үргэлжилжээ


66 настай Х Рамаг Тайландын хаан ширээнд өргөмжлөх ёслол гурав хоног үргэлжлэн өчигдөр өндөрлөжээ. Ёслолын арга хэмжээнд нэг тэрбум бат буюу 31 сая ам.доллар зарцуулсан аж.

Ёслолын эхэнд Бангкок дахь хааны ордонд Х Рамад 7.3 кг жинтэй алтан титэм, алтан хавтан зэрэг хааны эрх мэдлийг илэрхийлэх эд зүйлийг гардуулсан аж. Үүнээс өмнө тэрээр Тайландын 100 булаг шандын усаар ариусах үйлдэл хийжээ.

Х Рама ард түмэнтэйгээ мэндлэн Бангкокийн гудамжаар аялахыг харах гэж 150 мянга гаруй хүн цугларчээ. Шинэ хааны эцэг IX Рама Тайландын түүхэнд хамгийн удаан буюу 70 жилийн турш хаанчилсан тул Тайландын иргэдийн дийлэнх нь хаан ширээнд өргөмжлөх ёслолыг анх удаа харсан юм байна.

Б.Туг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ