Мадуро АНУ-тай дайтахад бэлэн байхыг цэргийнхэнд уриалав

Венесуэлийн ерөнхийлөгч Николас  Мадуро АНУ-ыг халдан довтловол бэлэн байхыг цэргийнхэнд уриалажээ.  Телевизийн RT суваг ингэж мэдээлсэн байна.


“Хэрвээ умард америкийн эзэнт гүрэн  энэ ариун газарт  өнгөлзвөл, эх орноо зэвсэг барин хамгаалахад бэлэн байх хэрэгтэй” гэж ерөнхийлөгч Кохедес муж улсад цэргийнхэнд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ. 


Америкийн тал  Венеуэлийг доош нь оруулах  гэхдээ “хачин дайн” хийж байгааг Мадуро дурдсан байна. АНУ-ын тагнуулын албаныхан  зэвсэгт хүчнийг дотроос нь задлах гэхдээ цэргийнхэнийг хувааж, задруулахын тулд тэднийг  хахуулдаж байгаа  гэж Мадуро хэлжээ.  Боливарын бүгд найрамдах улс бүс нутагтаа “хамгийн хүчирхэг армитай юм” гэж тэр бас онцлон тэмдэглэсэн байна.


Венесулийн сөрөг хүчин Мадурог унагах гэсэн санаархал бүтэлгүйтсэнийг өнгөрсөн бямба гарагт хүлээн зөвшөөрчээ. Цэргийнхэний зүгээс  олигтой дэмжлэг үзүүлээгүй нь ийнхүү бүтэлгүйтэх шалтган болж байна гэж  сөрөг хүчний толгойлогч Гуайдо  хэлсэн байна. 

Ерөнхийлөгчийг зайлуулахыг Гуайдо дөрөвдүгээр барын 30-нд цэргийнхэн болон болон ард олонд уриалсан юм. Цэргийнхэн миний талд байгаа хэмээн тэр хэлээд, үүнийг “Эрх чөлөө” ажиллагааны  төгсгөлийн шат  хэмээн нэрлэсэн юм. Дараа өдөр нь Мадуро сөрөг хүчин ялагдсан гэж мэдэгджээ 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ