Хүмүүс ба дэлхий ертөнц
Бразилынн гэрэл зурагчин Себастьян Сальгадо болон түүний гэргий Лелия Делуиз Ваник Сальгадо нар сүйдсэн ой модыг нөхөн сэргээхийн тулд 20 жилд 2 сая мод суулгаж, энд амьтад ч буцаж ирсэн байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын миэдээлснээр, 1999 оноос Дэлхийд бараг Өмнөд Африкийн хэмжээний дайтай талбайн буюу 129 сая га ой мод огт байхгүй болжээ. Панамын нутаг дэвсгэртэй бараг тэнцэх хэмжээний нутаг дэвсгэрийн ой жил бүр алга болж байна.
Хүлэмжийн хийн бүх ялгаралтын 15% нь ой мод байхгүй болсонтой холбоотой бөгөөд хэд хэдэн төрлийн ургамал, амьтанч алга болж байгаа ажээ.
Тийнхүү энэ өргөн цараатай экологийн сүйрлийг шийдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Цөөхөн ч байлаа гэсэн урам зоригтнуудын бүлэг ой модыг сэргээх үйлсэд юу хийж чадахыг Бразилын гэрэл зурагчин болон түүний гэргий харуулахаар шийдсэн нь энэ ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ