Орост “Удав” гар бууг үйлдвэрлэлд шилжүүлжээ


Оросын Батлан хамгаалах яамны комиссийн шийдвэрээр “Удав” гар бууг үйлдвэрлэлд шилжүүлэхээр болжээ. Тус улсын “О1” дугаартай шийдвэрээр “Удав” гар буугаар “Макаров”-ыг солихоор болсон аж.

9 миллиметрийн сумтай “Удав” гар буугийн бүх эд ангийг Орост үйлдвэрлэх юм байна. Тус гар буу “Макаров”-оос арваар илүү буюу 18 сумтай аж. Энэ гар буунд зориулж хуяг нэвтлэх зориулаттай сум зохион байгуулжээ.

“Удав” гар буу  “Colt”, “Walther”, “Heckler&Koch”, “Glock”, “Browning”, “CZ” зэрэг нэр хүндтэй брэндүүтэй өрсөлдөхүйц гэнэ. Тун удахгүй “Макаров”-ын оронд “Удав” гар бууг Оросын зэвсэгт хүчин болон цагдаагийн зэвсэглэлд хүлээлгэн өгөх юм байна.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ