Монголын энхийг сахиулагчид буй Суданд төрийн эргэлт болжээ


Суданы арми төрийн эргэлт хийж, Омар Аль Баширийн Засгийн газрыг огцруулсан тухай “Аль Маядин” агентлаг мэдээлж байна.

Суданы нийслэл Хартум хотод төрийн эргэлт хийсэн цэргүүд орж ирж, нисэх буудлыг эзэлжээ. Суданы Ерөнхийлөгчийн харшийг хуягт техниктэй босогчид бүсэлсэн аж. Тус улсын телевиз, радиогийн бүх сувгаар эх оронч хөгжим эгшиглэх болжээ.

Суданы төв радио эх оронч хөгжмөөс өөр юм дамжуулахаа больсон байна. Хартумын нисэх буудал ч ажиллахаа больжээ.

Энд тэмдэглэхэд, тус улсад манай энхийг сахиулагчид байгаа билээ.

Монголын энхийг сахиулагчид буй Судан зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Б.Туг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ