Хар нүхний зургийг харуулаа

"Event Horizon Telescope" төслийн эрдэмтэд  хар нүхний гэрэл зургийг анх удаа буулгасан тухайгаа албан ёсоор хүн төрөлхтөнд зарлалаа. Энэ бол дөнгөж саяхан дэлхий нийтэд харуулсан хар нүхний зураг юм.

 Дэлхийд байх олон телескопуудыг тусламжтайгаар Сүүн зам /Тэнгэрийн заадас/ галактикийн голд орших хэт хүнд масстай хар нүхний зургийг авч чадсан хэмээн урьдчилсан мэдээлсэн билээ. Нээлтийг танилцуулах хэвлэлийн хурал Бельги улс дахь Европын сансар судлалын зөвлөлийн байранд болох бөгөөд Чилийн Сантьягод испани хэлээр, Шанхайд мандарин хэлээр, Токиод япон хэлээр, Тайваний Тайпэйд мандарин хэлээр, Вашингтонд англи хэлээр адилхан хэвлэлийн хурлуудыг зэрэг зохион байгууллаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ