Далай ламын бие муудан эмнэлэгт хүргэгджээ


84 настай Далай ламын бие гэнэт муудаж, Энэтхэгийн Нью Дели хотын эмнэлэгт хүргэгдсэн тухай “Reuters” агентлаг уламжиллаа. 

Далай ламын нарийн бичгийн дарга Дэнзэн Даглу хэлэхдээ, “Гэгээнтний бие өнөө өглөө гэнэт муудаж, түүнийг яаралтай Нью Делигийн эмнэлэгт хүргэсэн” гэжээ. Эмч нар Далай ламын уушгинд халдвар илрүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Тэрээр эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлэх юм байна.

  Далай лам өнгөрсөн сард хэлэхдээ, 60 шахам жил цөллөгөнд амьдарсан Энэтхэг эргэн төрж болзошгүй гэсэн бөгөөд Хятадын удирдлагын сонгосон түүний аливаа залгамжлагч хүндлэл хүлээхгүй гэжээ. 

Түвдийн ард түмний оюуны удирдагч XIV Далай лам Хятадад эзлэгдсэн эх орноо 1959 онд орхин 60 жилийн турш цөллөгөнд амьдарч байна. 1989 онд тэрээр Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бол Хятадын удирдлага Түвдийн салан тусгаарлагчдын удирдагч гэж үздэг билээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ