Хятад, Монгол, Индонез, Вьетнамаас бусад бүх орон “Boeing 737 MAX 8”-ийн нислэгүүдээ зогсоосонгүй
Таван сарын дотор “Boeing 737 MAX 8” загварын хоёр онгоц сүйрч олон зуун хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан Хятадын Иргэний агаарын тээврийн зохицуулах газар тус загварын онгоцны нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон билээ. Тэгвэл үүний дараахан манай ИНЕГ “МИАТ” компанийн дөнгөж цагаан сарын өмнөхөн түрээсээр авчирсан цорын ганц “Тулуй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” онгоцыг “Boeing” компаниас зөвлөмж гартал ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.
Хятад, Монголоос гадна Индонез, Вьетнамд л “Boeing 737 MAX 8” онгоцны нислэгүүдийг түр зогсоосон аж. Харин дэлхийн бусад бүх оронд тус загварын онгоцуудыг нислэгтээ үргэлжлүүлэн ашиглахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн ням гаригт Этиопт “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” онгоц сүйрч 157 хүн амь үрэгджээ. Үүнээс өмнө 2018 оны аравдугаар сарын 29-нд Индонезид “Lion Air” компанийн мөн загварын онгоц сүйрэхэд 189 хүн харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ